Monday, August 17, 2009

Католик сүмийн магтаал талархлын мөргөлийн нээлт

Паришын тэргүүн асан Фр.Пьерот Касэмуна "Католик сүмийн магтаал талархлын мөргөлийн нээлт" номноос Католик сүм дэх үйл ажиллаганд анх удаа оролцож байгаа хүмүүс гайхширдаг. Үйл ажиллагаанууд болон орчин, зохион байгуулалт ба цуглааны журам нь маш өвөрмөц тул шинээр ирэгсдэд өөрийн байр сууриа олоход багагүй хүндрэлтэй байдаг. Шинээр ирэгсэд "Мөргөлийг удирдаж байгаа хүмүүс яагаад тусгай хувцас өмсдөг, Тэд яагаад тусгай газар суудаг вэ? Уншлагууд нь юуны тухай байдаг мөн талх ба дарс бие ба цус болдог нь ямар учиртай юм бэ?" хэмээн асууж байхыг олонтаа сонсдог. Үнэн хэрэгтээ эдгээрийг даван туулахад заримдаа бэрхшээлтэй байдаг ч үүнийг даван туулснаар Магтаал Талархлын Мөргөлийг цаашид бүхэлд нь ойлгоход дөхөм болдог. Эдгээр бэрхшээлийн нэг бол хэл гэдэг нь дамжиггүй. Ихэнхдээ Сүмд хэрэглэгддэг үг хэллэг шинээр ирэгчид төдийгүй өөр бусад хүмүүст ч ойлгломжгүй байдаг. Гэсэн хэдий ч бүх шинэ үгийг таамаглаж ойлгож болдог. Энэ бүхэн нь бидний амьдралын шинэ мэдрэмж бүрд тохиолдож байдаг. Тухайлбал хэрвээ та ургаж байгаа модыг сонирхож эхэлвэл та шинэ үг хэллэг сурна. Хэрэв та сэлэхийг хүсвэл мөн л шинэ үг хэллэг хэрэглэх болно. /Энэ нь ургаж буй мод шиг дэлгэрч байгаа сүмийг та сонирхож, түүний амьдралд сэлье гэж бодож байгаа бол та шинэ үг хэллэгийг заавал сурах ёстой./
Шинээр ирэгсэд бусад хүмүүс хийх зүйлээ мэдэж байхад харин тэр л ганцаараа мэдэхгүй байгаа мэт бодон нилээн сандардаг. Тэд ёслолын удирдагчын зүгээс ямар нэг анхааруулга, зөвлөгөөгүйгээр сууж, босох үйлдлийг хийдэг. Хүмүүст мөргөлийн зарим үйл ажиллагаа танил мэт санагдаж, ямар нэг урилга заллагагүйгээр хурааж, зохих байранд нь тавих зэрэг үйлдлийг гүйцэтгэдэг. Хүмүүс Католик сүмийн үйл ажиллагаанд хэд хэдэн удаа идэвхитэй оролцсоноор, шинээр ирэгсэд маань өөрсдийгөө "гадны хүн" гэсэн бодлоо аажимаар гээж, юмсын утга учирыг олж мэдэхийн тулд лам нар болон сүсэгтнүүдэд ханддаг. Ингэж тэд бүх зүйлс өөрийн гэсэн утга ба тайлбартай байдгийг мэдэж авдаг. Мөн тэдгээр зүйл нь Католик сүмийн мөн чанарыг, сүм нь юунд зориулагдсан болон хүмүүсийн амьдралд ямар хэрэгтэй болохыг тайлбарлах арга зам болдог... /үргэлжлэл бий/